Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

2022оны 5 сарын 5ны өглөөний 06:00 цагт Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57,56км буюу “Жаргалгүй 60км” замын ажлыг гүйцэтгэгч Хятадын “Эйч Кэ Би” интернэшнл холдинг гэх компаний орчуулагч эмэгтэй зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Ар гэрийнхэн нь гомдол гарган хариуцлага тооцуулахаар хөөцөлдөж байгаа боловч сонин сэтгүүл тэр байтугай Өвөрхангай аймгийн фэйсбүүкийн грүппээс хүртэл мэдээллүүдийг нь устгаж байна гэсэн гомдол тээн маш их бухимдалтай байна.

Талийгаач эмэгтэй нь орчуулагч, нярав гээд олон ажлыг давхар гүйцэтгэж 2012 оноос хойш энэ компанитай хамтран ажилласан аж. Гэтэл “Эйч Кэ Би” интернэшнл холдинг компаний захирал Жан гэгч нь манай ажилтан биш, ажилтантай хамт ирсэн манай компанид харъяалалгүй хүн гэх тайлбарыг өгч, бурууг компаниасаа зайлуулж байгаа ажээ. Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Хятад улсын иргэн Эйч Кэ Би компанийн хятад ажилтан хэрэгт холбогдож осол гаргасан учир хууль гууль болж хэрэг замхрах вий. Хүний амь нас хөндөгдөж байгаа энэ асуудлаас өөрийн нэрээ хөнгөхөн мулталж чадах энэ компаний талаар багахан дэлгэрүүлж судлахад тавьсан зам, гүүр нь эвдэрч нурсан олон асуудал ар араасаа хөврөн гарч ирсээр байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Увс аймагт дөнгөж барьсан гүүр нурж байсныг та санаж байна уу? тэр гүүрийг барьсан компани нь Эйч Кэ Би интернэшнл холдинг ХХК юм.

Барьсан гүүрнийх нь нурсан тоос ч дарагдаагүй байхад дахин дахин зам, гүүрийн тендэрүүдэд шалгараад байгаа нь тунчиг хачирхалтай. Тиймээс энэ хэргээс хөнгөхөн мултарч чадна гэсэн хардлага төрж байгаа юм. Хийсэн ажил бүр нь хэл ам дагуулдаг энэ компанид Монголын хууль дүрэм үйлчилдэггүй гэж хэлж болохыг доорх жишээнүүдээс харж болно.

Тус компанид ажиллаж байгаа Хятад улсын иргэд жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд үргэлж оролцдог. Барьсан зам гүүр нь эхнээсээ эвдэрч нурсан ч тендэрт шалгардаг хэвээр, туслан гүйцэтгэгч компаниуддаа ажлын хөлсөө өгдөггүй гэх мэт маш олон асуудлууд байгаа юм.

Монголд гадаадын зээлээр хийгдэж байгаа зам гүүрийн ажлын 50 гаруй хувийн санхүүжилтийг дангаар авдаг гэсэн мэдээллүүд Интернэт, сонин хэвлэлээр дүүрэн байх ажээ.

Дөрөвхөн жилийн настай гүүр барьсан ч хариуцлагын асуудал яригдсан уу? Хэн хариуцлага хүлээв?

Тус гүүрний талаар компаниас ашиглалтын баталгаат хугацаа болох 3 жил нь өнгөрсөн гэсэн тайлбарыг өгч байсан ажээ. Бид гурван жил бүр 5, 10 тэрбумаар нь зам, гүүрээ дахин дахин барихаар төсөвлөх хэрэгтэй юу?

 

“Нарийны голын” 5.3 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан гүүр нь дөрөвхөн жилийн дараа нуран унасан

- Орчуулагч эмэгтэйн осол гарсан Азийн хөгжлийн банкны 13.970.000 доллар буюу 39 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа Хүйтний хөндий-Арвайхээрийн энэ зам нь нээгдэхээсээ өмнө асуудал дагуулаад эхэлжээ.

Мөн энэ зам засварын ажил эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн ч замын онхол донхол,өвдөл цөвдөл хэвээр, эрдэнэт хүний амь нас эрсэдсээр. Шинэхэн тавигдаад түр нээсэн 21.6км замд хагарал,цуурал аль хэдийнээ үүсээд эхэлжээ.

 

Хүйтний хөндий-Арвайхээрийн засвар хийгдсэн замын одоогийн зураг

Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр ийм хариуцлагагүй, тааруу дүн авахаар зам,гүүр барьдаг “Эйч Кэ Би” интернэшнл холдинг гэх компани одоо ч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Азийн хөгжлийн банкны зээл болох 13 сая 970 мянган доллар буюу 39 тэрбум 814 сая төгрөгөөр тавигдаж байгаа Баян-өлгийн зам дээр ч бас балаг нь дуусахгүй асуудлууд хөвөрсөөр. Өлгий сумын ногоон байгууламжийг усаар хангах сувгийг хаасан нь орон нутгийн иргэдэд ихээхэн бухимдал үүсгэж байгаа ч хууль, дүрэм нь үл үйлчилсэн хэвээр асуудал нь одоо ч шийдэгдээгүй байна. Төрийн тендэрийг цөлмөгч чанаргүй зам, гүүр баригч энэ Хятад компаний халаасанд хэн гээч эрх дархтан шигдэн сууна вэ ?

Эх сурвалж: Tumen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637032
2 эможи

Зангараа
2022-05-18 08:28
Олон улсын түвшинд мөрдөгддөг замын стандартын шаардлага тавьж замыг хүлээж авах ёстой. Улаанбаатар- Налайхын зам гэхэд л стандартын шаардлага хангахгүй байгаа. Орц гарц тэмдэг тэмдэглээ, шөнийн цацруулагч юу ч байхгүй харахад зам юм шиг яг яваад үзэхээр зам биш ч юм шиг хэцүү дээ хэцүү. Тэгээд хамгийн сайн зам гээд байгаа. Замыг сайн, муу гэж ангилахгүй стандартаар бүх зам ижил байх ёстой ойлгосон уу үхэр монголчууд, илжиг хужаа нараа.
Зочин
2022-05-17 09:51
Зам гүүрийг шалгаж авдаг МХЕГ-н авилгач нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцох ёстой. Тэд л авилга авч худлаа дүгнэлт гаргаж хүлээж авдаг, ямарч мэдлэг боловсрол эх оронч биш новшнууд...
keyboard_arrow_up