ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8116 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1217 дуудлага бүртгэгджээ
2022 оны 5 сарын 17
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022.05.09-2022.05.15 хүртэл нийт 8116 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -937
- Цахилгаан засвар үйлчилгээ - 223
- Ус алдсан - 1217
- Халаалт - 254
- Хэрэглээний халуун усны - 577
- Хэрэглээний хүйтэн усны -96
- Ариутгах татуурга - 642
- Мэдээлэл өгсөн – 3058
- Харъяа бус -125
- Төлбөр тооцоо-183
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637048
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: