СТАТИСТИК: Он гарсаар 321 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ СТАТИСТИК: Он гарсаар 321 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Он гарсаар 321 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 4 сард 14150 болж, өмнөх оны мөн үеэс 6308 (80.4%)- аар өсжээ.

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4894 (2.2 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1143 (49.3%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%)-ээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оны эхний 4 сард 54 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13 (31.7%)-аар өсжээ. Харин 2022 оны 4 дүгээр сард 14 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарын түвшинд байна.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 4 сард 65 болж, өмнөх оны мөн үеэс 28 (75.7%)-аар өссөн байна. Харин 2022 оны 4 дүгээр сард 16 болж, өмнөх сараас 1 (5.9%)-ээр буурчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 оны эхний 4 сард 135.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 75.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 80.5 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 58.6 (4.5 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637055
1 эможи

keyboard_arrow_up