“Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” гэсэн учир Х.Бээжинд цагдаагаас САНУУЛГА ӨГЧЭЭ
2022 оны 5 сарын 17
Энэ сарын 11-ны өдөр АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй намын гишүүд “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг зохион байгуулсан.
Улмаар цуглааны үеэр “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн бодисыг гурил мөн эсэх асуудлаар шалгаж байгаа юм.
Х.Бээжин уг асуудлын дараа хэвлэлийн бага хурал хийж, “Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний эл үйлдэл хүчирхийллийн шинжтэй байсан учир цагдаагийн байгууллагаас сануулга өгч, шалгалтын үйл явцад саад учруулбал, хуулийн хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
3
1
1
637061
8 эможи
Иргэн
2022-05-18 17:09
Галзуу Цэвэл гэчихвэл таармаар баына солиотоы Со-г.0
Зочин
2022-05-18 00:09
Ард кино театраа буцааж өг
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: