З.Мэндсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хүнсний агуулах авах асуудал ЯРИГДААГҮЙ З.Мэндсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хүнсний агуулах авах асуудал ЯРИГДААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хүнсний агуулах авах асуудал ЯРИГДААГҮЙ

2022 оны 5 сарын 18

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.

-Намар хүнс, нарийн ногооны нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлэх ажлын хэсгийг би ахалсан. Тэр хүрээнд Улаанбаатар хотын хүн амын хүнс, нарийн ногооны хэрэглээг тогтвортой хангахад агуулах хэрэгтэй гэж үзсэн. Түүнээс өөр бусад шалтгаанаар  өмч хөрөнгө худалдаж авах шийдвэр гараагүй. Засгийн газрын тэмдэглэл л гарсан. Ямар ч худалдан авалт хийгээгүй. Монголбанкинд хураагдсан агуулах бий гэж тусгасан. Банкинд хураагдсан агуулахын үнийг судлах чиглэл өгсөн. Тэр 25 тэрбум төгрөг гэдэг тоо яагаад гарсныг мэдэхгүй байна. Би банкинд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ тогтоогч биш.

Төсвийг УИХ-аар хэлэлцэж байж шийддэг гэдгийг та бүхэн мэднэ. Улсын төсөвт хүнсний агуулах 25 тэрбум төгрөгөөр худалдаж авах зүйл огт байхгүй.

Засгийн газрын тогтоолд Төв банкинд хураагдсан хүнсний агуулахын үнэлгээг 12.5 тэрбум төгрөгөөр тогтоосон байсан. Үүнийг нийслэлийн хүн амын хүнсний нөөцийг хадгалахад ашиглаж болохыг эсэхийг судлах л үүрэг өгсөн. Түүнээс ямар нэгэн үнэ ханш тогтоогоогүй. Зоорь авсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн энэ хүнсний агуулах ХХААХҮЯ-нд огт хамааралгүй асуудал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637090
1 эможи

keyboard_arrow_up