НМХГ: Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худагт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Тэргүүн хурд” наадам зохион байгуулж их нас, хязаалан, соёолон насны 75 морьд уралдаж, морь унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас, хэрэгслийн бүрэн байдал, амь насны даатгал, гурвалсан гэрээг нэг бүрчлэн шалгалаа.
Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага.MNS6264:2018 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Монголын морин спорт уяачдын холбоо болон салбар хороод мөн уяачдад “Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай” мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-17/188 дугаартай албан бичгээр хүргүүлж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллалаа.