ПРОКУРОР: Хүүхдийн тоглоомын талбай, орчны тохижилтыг сайжруулах талаар санал хүргүүллээ ПРОКУРОР: Хүүхдийн тоглоомын талбай, орчны тохижилтыг сайжруулах талаар санал хүргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Хүүхдийн тоглоомын талбай, орчны тохижилтыг сайжруулах талаар санал хүргүүллээ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд хүүхдийн хөгжих, эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхийг хангах, эрүүл мэнд, амь нас нь эрстэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32 хүүхдийн тоглоомын талбайн орчны тохижилт нь Хүүхдийн тоглоомын талбайн /MNS6571:2019/ стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, санал хүргүүллээ.

Түүнчлэн аяны хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын Голомт цогцолбор, Эрдмийн Оргил, Лабораторийн 119 , 103 дугаар сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, сургуулийн ойр орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхэд сурагчдын зөвлөлийн оролцооны талаар ярилцаж, санал солилцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637154
2 эможи

keyboard_arrow_up