“Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл”  СЕМИНАР боллоо “Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл” СЕМИНАР боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл” СЕМИНАР боллоо

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

“Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл” тайлангийн танилцуулга, бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тайлагнах, үр дүнг хэлэлцэв.

Тайлангийн танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээв.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр бид ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд 10 том зорилтыг хэрэгжүүлэхээр салбар яамны зүгээс холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, хяналтыг тавьж ажиллахаар байна. Төрийн бодлогын хэрэгжилтийг хангахад Дэлхийн банкны санхүүжилтээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл чухал үүрэг, оролцоотой хэмээн харж байна. Тус төслийн үр шимээр бид малын эрүүл мэндийг сайжруулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох томоохон алхмуудыг хийх юм. Бидний энэхүү ажлыг дэмжиж хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Сита ахлагчтай багт баярлаж талархъя” гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637160
0 эможи

Neg wrtrg
2022-05-19 16:27
Ee
keyboard_arrow_up