НОЦТОЙ МЭДЭЭ: Согтуу жолооч айлын хашаа, гэрийг дайрч, нэг иргэн амиа алджээ
2022 оны 5 сарын 20
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа, гэрийг мөргөсөн осол гарчээ. Улмаар нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт хүлээн онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна.
Хэргийг тодруулбал, Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөжээ. Улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна.
Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
19
1
3
6
637180
31 эможи
zochin
2022-05-20 13:16
Hairan hunii ami
Иргэн
2022-05-20 11:55
Согтуугаар жолоо барьсан малнуудыг эрхийг бүрмөсөн хасаж тээврийн хэрэгсэлийг нь улсын орлого болгох хэрэгтэй.Хүний амь эрсэдсэн бол 10-15н жилийн ялтай болгох.Согтуу жолоочид өгч бна шийтгэл
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: