Алдарт эхийн одон авах ээжүүд мөнгөн тусламжид ХАМРАГДАХ ЗААВАР Алдарт эхийн одон авах ээжүүд мөнгөн тусламжид ХАМРАГДАХ ЗААВАР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алдарт эхийн одон авах ээжүүд мөнгөн тусламжид ХАМРАГДАХ ЗААВАР

2022 оны 5 сарын 20

Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1, 2 дугаар одон авах ээжүүдэд одон, урамшуулал олгох тухай зарлиг гаргадаг.

Ээжүүд одон, урамшууллаа авсны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mn www.e-mongolia.mn ХУР системээр дамжуулан мөнгөн тусламжид хамрагдах хүсэлтээ гаргана.

Халамжийн систем цахимжаагүй байхад сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргадаг байсан бол энэ удаад дээрх дурдсан цахим мэдээллийн системүүдээр дамжуулан хүсэлт гаргах боломжтой болсон юм.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой ээжүүдэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байна.

Жилд 10-12 мянган ээжүүд одон авах болзлыг хангаснаар мөнгөн тусламжийг халамжийн сангаас гаргадаг.

2021 оны статистикаар нийт 230 мянга гаруй ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одонгийн мөнгөн урамшуулал авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637181
3 эможи

Monhtsetseg
2022-05-20 15:43
Odongoo awaad bvrtgvvleh vv mongondoo
keyboard_arrow_up