ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Багануур дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус дүүрэг дэх төрийн болон төрийн бус нийт 23 байгууллагын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт хийж, хамтран зохион байгуулах ажлын талаар санал солилцон хэд хэдэн ажлыг хийж эхлүүлээд байна.

Тухайлбал, дүүргийн прокурорын газраас Ерөнхий боловсролын “Гүн Галуутай”, “Оюуны эрин”, “Боловсрол” цогцолбор сургуулиудын ахлах ангийн 160 гаруй сурагчдад хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийн талаар, “Багануур нефт хангамжийн салбар”-ын нийт ажилчдад "Хүүхдийн эрх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлага", "Хүүхдээ таньж мэдэх нь", "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хаана, хэнд мэдээлэх, эрх бүхий байгууллагуудаас тусламж үйлчилгээ үзүүлэх” сэдвээр сургалт оржээ.

Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо, Боловсролын хэлтэстэй хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн оролцоог идэвхжүүлэх, зорилгоор дүүргийн цэцэрлэгийн дунд “Замын хөдөлгөөн-Цагаан толгой 2022” тэмцээнийг зохион байгуулж шагналт байруудыг тодруулан шагнаж, урамшуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637185
0 эможи

keyboard_arrow_up