БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2022 оны 5 сарын 23

Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нэг хүүхэд амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Хичээл дээрээ маск зүүж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" хэмээн мэдээлэв.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан энэ талаар "Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхэд амь насаа алдсан гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд уг асуудлаар үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.

Ташрамд дурдахад, амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг.

Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн тавдугаар ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. 

Харин хоёр жилийн өмнө Хятадад мөн адил биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. 

Иймд, 

  • Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явцад амны хаалт хэрэглэж болохгүй. Учир нь чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг
  • Хөлс, шүлс нь амны хаалтыг норгож, нянгийн өсөлтийг бий болгож, хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг
  • Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ бусдаас дор хаяж 1.5-2 метрийн зайг барьж халдвараас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ зөвлөмж болгодог юм.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637248
0 эможи

зочин
2022-05-23 13:31
юун зай авч зогсох вэ? сургуулиуд нь ачаалалаа дийлэхээ болиод спорт зааланд 3 ангийн 120 гаруй хүүхэд хичээл ордог болчихоод байхад наад зөвлөгөө чинь хэрэгжих боломжгүй шүү дээ
keyboard_arrow_up