М.ОЮУНДЭЛГЭР: Залуучууддаа зөвлөн туслахыг хичээж байна. Цаашид энэ ажлаа эрчимжүүлнэ М.ОЮУНДЭЛГЭР: Залуучууддаа зөвлөн туслахыг хичээж байна. Цаашид энэ ажлаа эрчимжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.ОЮУНДЭЛГЭР: Залуучууддаа зөвлөн туслахыг хичээж байна. Цаашид энэ ажлаа эрчимжүүлнэ

2022 оны 5 сарын 23

Прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэртэй тус холбооны үйл ажиллагаа, бодлого чиглэл, хийж байгаа ажлын талаар ярилцлаа. 

Прокурорын байгууллагын Ахмадын холбоонд хичнээн ахмад, прокурор ажилтнууд гишүүнчлэлтэй байдаг вэ? Холбооны үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл юу вэ? 

Прокурорын байгууллагын Ахмадын холбоо нь ахмад прокурор, ажилтны нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ахмадын ажил амьдралын туршлагыг залуу үедээ өвлүүлэх ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй сайн дурын байгууллага.

Тус холбоонд өнөөдрийн байдлаар 300 гаруй ахмад прокурор, ажилтан бүртгэлтэй байна. Насны хувьд 50 гаруй хувь нь 60-70 насныхан байгаа бол 90-ээс дээш настай 5 ахмад байна.

Манай ахмадуудад Хууль зүйн шинжлэх ухааны доктор зэрэгтэй, төрийн одон медаль хүртсэн олон ахмад бий. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат хуульч цолтой 8 хүн байна.

Прокурорын байгууллагын ахмадын холбооны ажиллах журам нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/138 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд одоо тус холбооны дэргэд Б.Галдаа, М.Дэлгэрнасан, Ж.Мөнхжаргал, Т.Сүхбаатар, Е.Сагсай, Ц.Сэлэнгэ, М.Оюундэлгэр нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын зөвлөл ажиллаж байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Ахмадын хорооны даргаар Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн прокурорын газрын Ахмадын хорооны даргаар  М.Туяацэцэг, Салбар хорооны зохицуулалтгүй ахмадуудыг хариуцсан ажилтнаар  ахмад прокурор Б.Пүрэвжав, Ц.Өлзийжаргал нар ажиллаж байна. 

Прокурорын байгууллагын Ахмадын холбооноос гишүүддээ чиглэсэн ямар ажлуудыг хийж байна вэ? 

Ахмадын холбоо нь чиг үүрэг, үйл ажиллагааныхаа чиглэлээр дэргэдээ ажлын хэсгүүдийг байгуулсан. Тухайлбал, Хуулийн төсөлд санал өгөх, Заавар, журмын төсөлд санал өгөх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, сургалт уулзалт, ажил, амьдралын туршлагыг залуу үед өвлүүлэх, Спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг зохион байгуулах гэсэн ажлын хэсгүүд ажиллаж байна. 

Холбооны зүгээс энэ он гараад ахмад прокурор, ажилтны бүртгэлийг шинэчлэх, хувийн хэрэгт баяжилт хийх, урьд оны баримт бичгүүдийг архивт шилжүүлэх зэрэг ажлыг хийсэн. Одоо ахмадуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, ахмадуудыг спортын уралдаан тэмцээнд оролцуулах, сургалт, уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. 

Мэдээж Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдрөөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн тэгш насны ойтой золгож байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа зохион байгуулдаг.

 Улсад 17-30 жил ажилласан 9 ахмадыг төрийн одон медалиар шагнуулахаар тодорхойлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 3, Алтангадас одонгоор 6 ахмадыг шагнуулсан. Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд байдлыг харгалзан 285 ахмадад  нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. 

Ахмад прокурор, ажилтнууд залуу прокурорууддаа зөвлөн туслах үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ? 

Шинэ залуу прокурор, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуваалцах үүднээс сургалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал,  2021 онд Увс аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудтай цахим уулзалт, ярилцлага зохион байгуулсан бол ахмад прокурор Г.Бадамханд, Т.Сүхбаатар нар “Прокурорын байгууллагын түүхэн замнал, чиг үүрэг, анхаарах асуудал” сэдвээр прокурорын туслах ажилтнуудыг хамруулан цахим сургалт хийсэн. Мөн Ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд  “Про подкаст”-д оролцож ахмадын холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл, Гавьяат хуульч, ахмад прокурор Б.Галдаа “Өдрийн сонин”-д прокурорын байгууллагын хяналтын ажлын онцлогийн талаар ярилцлага тус тус өгсөн.

Энэ 2022 онд бид Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн прокурорын газруудын ахмадуудтай уулзалт хийж, шинэ залуу прокуроруудад практик сургалтыг зохион байгуулсан. Цаашид энэхүү практик сургалтаа үргэлжлүүлэн Нийслэлийн Чингэлтэй, Налайх Багахангай дүүргийн прокурорын газруудад хийхээр төлөвлөж байна. Эдгээр прокурорын газруудаас бидэнд сургалт зохион байгуулах талаар хүсэлт ирүүлсэн юм. Бид үүнийг баяртай хүлээн авч байгаа, залуучууддаа зөвлөн туслахыг хичээж байна.  Цаашид энэ ажлаа эрчимжүүлнэ.

Ахмад прокурор, ажилтнууд прокурорын байгууллагын арга хэмжээнүүдэд хэрхэн оролцож байна вэ?

Ахмад прокурор, ажилтнууд Прокурорын байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ахмадын холбооноос зохион байгуулсан аялал, зугаалга, сургалт, уулзалтын ажилд идэвхтэй оролцдог. Ялангуяа тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна.

Саяхан болж өнгөрсөн Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойн нэрэмжит Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын дунд зохион байгуулсан Спортын X бага наадамд шатар, даам, ширээний теннис, дардс, биллъярдын төрөлд бид амжилттай оролцож шатрын төрөлд  ахмад ажилтан Б.Доржсүрэн, биллъярдын төрөлд ахмад прокурор Ц.Одсүрэн нар тэргүүн байр эзэлсэн амжилттай байна.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ? 

Холбооны зүгээс ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын асран сувилах тусламж үйлчилгээнд хамруулахад анхаарч байна. Мөн  амжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай болон харж хандах ах дүү, төрөл садангүй, ганц бие амьдардаг ахмадуудад  тусламж үзүүлэхийн тулд прокурорын газрын удирдлагуудтай хамтран ажиллаж, мэдээллийг цаг алдалгүй авснаар холбооны зүгээс  шуурхай  арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. 

Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

Прокурорын байгууллагын Ахмадын холбооноос ахмадын үнэмлэхийг шинэчлэх, прокурорын байгууллагын удирдамжийн бичиг баримт, үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад прокуроруудын зөвлөгөө, саналыг тусгуулахад хамтран ажиллах, ахмадын туршлагыг залуу үед өвлүүлэн хөгжүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад  прокуроруудын оролцоо идэвхийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн ахмадуудаа шагнаж урамшуулах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт, уулзалт болон урлаг, спорт, аялал зугаалга зэрэг аль болох ахмадуудаа нийгмийн идэвхитэй байлгахад чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. 

           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637257
0 эможи

Зочин
2022-05-23 19:31
авилга мэргэжлиин ёс зүйгүй байдлыг залуу үедээ өвлүүлсэн дээ ахмад прокурорууд
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up