Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос “Эгийн голоос“ олдлоо Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос “Эгийн голоос“ олдлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос “Эгийн голоос“ олдлоо

2022 оны 5 сарын 24

Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас хоёр иргэн сураггүй болж онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Тус аймгийн харьяат, 29 настай эрэгтэй Л, 27 настай эрэгтэй Б нар нь мотоциклтой явж байгаад, сураггүй болсныг аймгийн цагдаагийн газар болон онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа явуулж, үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоогоод байжээ.

Гэтэл иргэн Б-ийн цогцос Эгийн гол орчмоос олдсон байна.

Тиймээс талийгаачтай хамт явсан иргэн Л-ийн ар гэрээс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид анх осолдсон байж болзошгүй газраас дахин хайгуул хийж, иргэн Л-ийн унаж явсан мотоциклыг олсон байна.

Одоогийн байдлаар иргэн Л-ийн цогцос олдоогүй байгаа ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
1
637273
12 эможи

keyboard_arrow_up