Сэлэнгийн 4 сум, булганы 2 суманд ой хээрийн түймэр гарчээ Сэлэнгийн 4 сум, булганы 2 суманд ой хээрийн түймэр гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгийн 4 сум, булганы 2 суманд ой хээрийн түймэр гарчээ

2022 оны 5 сарын 24

Онцгой байдлын албанд ирсэн ойн хээрийн түймрийн мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Могойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Байгаль хамгаалагч ажилтнууд ажиллаж, 5 сарын 22-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулж, 5 сарын 23-ны өдрийн 11:08 цагт бүрэн унтрааж, Баянтөгөл багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, Бугат сумын мэргэжлийн ангийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Ацын-Эх”гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, мөн тус аймгийн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, 5 сарын 23-ны өдрийн 17:46 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж, ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны хүмүүс ажиллаж, 5 сарын 20-ны өдрийн 20:25 цагт түймрийг цурамд оруулж, 5 сарын 23-ны өдрийн 14:40 цагт бүрэн унтрааж, “Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны ойн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс зүүн зүгт 85 км-т, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, 0243 дугаар анги, Түшиг сумын мэргэжлийн анги, Зүүнбүрэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, “Суварга” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 5 сарын 22-ны өдрийн 19:49 цагт түймрийг цурамд оруулж, 5 сарын 23-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж, Түшиг сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Өгөөмөрийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 21-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 5 сарын 22-ны өдрийн 18:30 цагт түймрийг цурамд оруулж, 5 сарын 23-ны өдрийн 11:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчдад хүлээлгэн өгсөн. 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр анги, Хушаат сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637278
3 эможи

keyboard_arrow_up