ПРОКУРОР: Ял эдэлж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг судаллаа ПРОКУРОР: Ял эдэлж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг судаллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Ял эдэлж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг судаллаа

2022 оны 5 сарын 24

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран  “Зөв хандлагад төлөвшье” өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгөөр ял эдэлж байгаа 450 гаруй иргэдэд ур чадвар олгох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн болон хөдөлмөр эрхлэх, , хүүхдээ цэцэрлэгт хамруулах талаар гаргасан 20 иргэний хүсэлтийг холбогдох байгууллагуудаас шийдвэрлэсэн байна.

Мөн ял эдэлж байгаа иргэдийн эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг судалж, санал хүсэлтийг нь сонсон, мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зөвлөгөө өгч ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637286
0 эможи

keyboard_arrow_up