Албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв Албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд 742 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх сурталчилгаа түгээх, контент бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд нэр бүхий телевиз, боловсролын салбар дахь мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон их, дээд сургуулийн оюутан залуусыг татан оролцуулж, хамтран ажиллав.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд эрүүл мэнд, барилга, хөдөлмөр халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, мал эмнэлэг зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр хамтран ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ, 16 дугаар сургууль, Авто тээврийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн 12 дугаар сургууль зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637324
1 эможи

keyboard_arrow_up