Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ ХЭРХЭН БҮРТГГҮЛЭХ ВЭ Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ ХЭРХЭН БҮРТГГҮЛЭХ ВЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ ХЭРХЭН БҮРТГГҮЛЭХ ВЭ

2022 оны 5 сарын 26

Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн 1, 2-р зэргийн одон, урамшуулал олгох тухай зарлиг гаргадаг уламжлалтай. Энэ жил Алдарт эхийн одонг улсын хэмжээнд нийт 12.559 ээж авна. Үүнээс I зэргийн одонг 912 ээж, II зэргийн одонг 11.647 ээж авах аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн 5429 алдарт эхчүүдэд өөрөө биечлэн Төрийн ордонд одон гардуулах зохион байгуулалт хийсэн бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн 1200 орчим ээж одонгоо авлаа.

Өнөөдөр харин Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, даваа гарагт буюу энэ сарын 30-нд Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Мягмар гарагт буюу 31-нд Сонгинохайрхан дүүргийн ээжүүд алдарт эхийн одонгоо Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс авах юм. Алдарт эхийн  I зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг,  II зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал, тэтгэмж олгодог.

Шинэхэн алдарт ээжүүд минь, одонгоо авсаны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mn эсвэл www.e-mongolia.mn системээр дамжуулан урамшуулал, тэтгэмжийн хүсэлтээ бүртгүүлэх юм байна. Энэхүү үйлчилгээг цахимжуулаад хоёр жил болж байгаа бөгөөд 2021 оны байдлаар нийт 230 мянга гаруй ээжид Алдарт эхийн 1,2-р одонгийн мөнгөн урамшуулал цахимаар олгожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637389
0 эможи

Reheb
2022-08-06 18:53
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байгаа. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. Та сонирхож байгаа бол эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@gmail.com)
keyboard_arrow_up