Дээвэр рүү гарах хаалганы цоож эвдэж гараад, амиа хорлох гэж байсныг аварчээ Дээвэр рүү гарах хаалганы цоож эвдэж гараад, амиа хорлох гэж байсныг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дээвэр рүү гарах хаалганы цоож эвдэж гараад, амиа хорлох гэж байсныг аварчээ

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт “15 настай хүүхэд амиа хорлох гэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр оройн 19:23 цагт иржээ. Уг дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн зургадугаар хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт очиж тухайн хүүхэдтэй ярилцаж амь насыг нь эрстэхээс аварч, байшингийн дээвэр дээрээс аюулгүй буулгасан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийн талаар тодруулахаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргэж, мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
637403
14 эможи

keyboard_arrow_up