Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байрладаг 49 шавар гэрийг буулгаж эхэллээ Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байрладаг 49 шавар гэрийг буулгаж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байрладаг 49 шавар гэрийг буулгаж эхэллээ

2022 оны 5 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.

зураг

 

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй.  Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна. Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм.

Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг  бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637441
1 эможи

chonos
2022-05-30 11:24
unen bgaasai yg hen negen alban tushaaltan haus barij chafah
zochin
2022-05-30 11:24
zuilchnii baaz nertei end tendgui iljirsen geruudiig buulgaj zailuilsan n deeree
keyboard_arrow_up