ЗӨВЛӨЕ: Тамхинаас гарах арга зам нь ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ ЗӨВЛӨЕ: Тамхинаас гарах арга зам нь ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨЕ: Тамхинаас гарах арга зам нь ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

2022 оны 5 сарын 30

Arslan.mn

Энэ удаагийн  "ЗӨВЛӨЕ" булангаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс уушигны архаг бөглөрөлтийг үүсгэдэг гол шалтгаанууд болон болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Европын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээгээр хөгжингүй орнуудад нийт эрэгтэйчүүдийн нас баралтын 24%, эмэгтэйчүүдийн нийт нас баралтын 7% нь тамхинаас үүдэлтэй болохыг тогтоосон ба  тамхи татдаг хүмүүс 8 жилээр бага насалдаг гэсэн дүгнэлт гаржээ.

Манай орны хувьд 25-75 насны  нийт эрэгтэйчүүдийн  68,9% ,эмэгтэйчүүдийн 30,4% тамхи татдаг ба эдгээр хүмүүсийн уушгины архаг бөглөрөлт өвчнөөр (COPD) 83-97%, уушгины хорт хавдар 64-73% , архаг бронхит 80-90% , зүрхний өвчин 70-81% , цус харвалт 50-67% , чихрийн шижин 40-64% зэргээр өвчилсөн гэсэн тоон баримт байна. Сүүлийн 8-10 жилийн хугацаанд 11-17 насны хүүхдүүдийн 27,8% нь тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа байгаа билээ. Иймд өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавих эцэг эхийн хяналтыг сайжруулах нь зүйтэй юм. 

Тамхинд агуулагдах ХОРТ БОДИС

Тамхинд никотин, полициклик үнэрт нүүрсустөрөгч, Нитрозамин, Формальдегид, Толуол, Бензол зэрэг 7000 гаруй бодисууд агуулагддаг ба эдгээр нь хавдар үүсгэх хүчин зүйлс болохыг ДЭМБ –аас анхааруулсаар байна.

ДАМ ТАМХИДАЛТ

Тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Харин татаж буй тамхины үнс, тортог, утаагаар амьсгалахыг гуравдагч дам тамхидалт гэдэг Энэхүү дам тамхидалтад хамгийн их өртдөг бүлэг бол бага насны хүүхдүүд.

Хүүхдийн уушгинд никотин хэмээн бодис их хэмжээгээр дам тамхидалтын улмаас хуримтлагдах үед амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий болж цаашлаад амьсгалын дутагдалд хүргэх аюултай байдаг.

ЭЛЕКТРОН ТАМХИ

ЭМБ-ын тайлангаас үзэхэд цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй бөгөөд эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй гэсэн байна. Учир нь электрон тамхины шингэний найрлаганд глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг ба эдгээр нь донтуулах нөлөөтэй.  ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ.

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин:  Тамхичидын дунд хамгийн их тохиолддог ба тоос тоосонцор,утаа тортог  агаар дамжих замд орж  жижиг гуурсан хоолойг бүтцийн өөрчлөлтөнд оруулж  улмаар  агаарын урсгал хязгаарлагдаж  амьсгалын замын шинж тэмдгүүд тогтвортой илэрдэг архаг өвчин юм.

Тус өвчний ШИНЖ ТЭМДЭГ

  • Бөгшүүлж ханиалгах
  • Цайвар хөөсөрхөг цэр гарах
  • Амьсгаадах, амьсгалахдаа уруулаа цорвойлгох.
  • Амьсгал гаргалт уртсах, амьсгал гаргалт дээр исгэрсэн авиа илрэх

ОНОШЛГОО: 

  • Уушгины эмчид үзүүлж зөвлөгөө авах
  • Спирометрийн шинжилгээ
  • Цээжний рентген хийлгэх
  • Цээжний СТ

ЭМЧИЛГЭЭ 

  • Гуурсан хоолой тэлэх эм / мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу цацлага хэрэглэх/
  • Томуугийн эсрэг вакцин
  • Уушгины сэргээн засах эмчилгээ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:

  • Тамхинаас татгалзах
  • Дам тамхидалтанд өртөхгүй байх
  • Хүүхдэд тамхины хор хөнөөлийн талаар эрүүл мэндийг боловсрол олгох талаар бага наснаас нь ойлгуулах

ТАМХИГҮЙ МОНГОЛ ОРНЫ ТӨЛӨӨ ТОМЧУУД БИД ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЕ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637447
3 эможи

keyboard_arrow_up