Б.Алтанзул: “Хүүхдийн баяр“-аар хүүхдийн эрхийн зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй сайн мэдээтэй Б.Алтанзул: “Хүүхдийн баяр“-аар хүүхдийн эрхийн зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй сайн мэдээтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Алтанзул: “Хүүхдийн баяр“-аар хүүхдийн эрхийн зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй сайн мэдээтэй

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

Оны эхний дөрвөн сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газар Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Дэд хурандаа Б.Алтанзул мэдээлэл өглөө.

"Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 42.6 хувь нь ШӨНИЙН ЦАГААР үйлдэгддэг"

Тэрбээр "Оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийтдээ 205,303 дуулага мэдээлэл, гомдол ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага холбогдох хууль дүрмийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Оны эхний дөрвсөн сарын байдлаар 2,588 гэмт хэрэг үйлдэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.6 хувиар өссөн байна. Үүнд өмнөх оны цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм үйлчилж байсан тул өсөлттэй харагдаж байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг аль үед, ямар өдрүүдэд зохилон үйлдэгдээд байна вэ гэдгийг судлаж үзэхэд долоо хоногийн ЛХАГВА, БААСАН гаригуудад ихэвчлэн үйлдэгдсэн байдаг гэдэг нь харагдсан. Дээрх гаригуудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийн 29.8 хувь нь үйлдэгдсэн байна. Иргэд ажлын өдрийн дундуур болон ажлын өдрийн төгсгөлд ихээр архидан согтуурч байна. Цагаар нь авч үзвэл, 22 цагаас 06 цагийн хооронд буюу ихэвчлэн шөнийн цагаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 42.6 хувийг эзэлсэн байна. Иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд гэртээ очиж хүрээнд үйлдэгдэж байна.

3,967 хүн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэнэ гэдэг нь цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг нь гэмт хэргийг зөрчлийнх нь шатанд илрүүлж таслан зогсоох эрмэлзэлтэй. Өөрөөр хэлбэл, зөрчил даамжирч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах байдлаар үргэлжилдэг. Бид зөрчлийнх нь шатанд илрүүлж зогсоох үүрэгтэй байгууллага. Гэтэл иргэд тухайн орчинд амгалан тайван байдал алдагдсан, цагдаа дуудахаас аргагүй болсон нөхцөлд л цагадааг дууддаг. Нийтдээ 63,967 хүн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө эрүүлжүүлж, таслан зогсоож ажилласан байна.

Эрүүлжүүлсэн хүмүүсийн 90.7 хувь нь эрэгтэй, 9.3 хувь нь эмэгтэйчүүд эзлэж байна. Эндээс монголын эрэгтэйчүүд, өрх гэрийн тэргүүнүүд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг нь харагдаж байна.

Өнгөрсөн жилийн хувьд архины албадан эмчилгээнд 353 хүнийг хамруулсан, сайн дурын эмчилгээнд 331 хүнийг хамруулсан гэсэн дүн мэдээ бий." гэв.

Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн гэмт хэргийн талаар тэрбээр "6-р сарын 1-ний хувьд улсын хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 84 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зөрчлийн шинжтэй 900 орчим дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс

  • гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг -1 ,
  • хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 13,
  • тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг 7,
  • хулгайлах гэмт хэрэг 26  бүртгэгджээ.

900 гаруй зөрчлөөс бусдын аюулгүй байдлын эсрэг буюу амар тайван амьдрахад нь хохирол учруулж чанга дуулалдсан, орилсон гэх мэт дуудлага мэдээлэл 110 бүртгэгдсэн байна. Харин хүүхдийн эрхийн зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637569
0 эможи

DR ADITYA
2022-06-03 01:19
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up