З.Санждорж: Д.Чойжамц хамбын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш
Цахим сүлжээнд Шар ордны хамба лам З.Санждорж хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархах болсонтой холбогдуулан өнөөдөр хамба лам З.Санждорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс намайг хөөгөөгүй, би халагдаагүй. Одоо болтол багшилж байгаа. Би үг болгоноо баримттай ярина. Хүчингийн хэрэг хийсэн гэдэг бол ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг. Намайг гүтгэсэн этгээдүүдийг би шүүхэд өгнө, нэр төрөө цэвэрлүүлнэ. Эвлүүлэг байсан. Дунд сургуулийн хүүхэд тэрнээс дээр эвлүүлэг хийнэ. Маш зохион байгуулалтай зэрэг тарааж байна. Хэрээс хэтэрч байна. Шүүхэд өгнө. Заргалдана.
Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэг олон худал мэдээллийн ард Д.Чойжамц бий. Ийм ялзарсан төр байх уу. Энэ бүх луйвар, газрын наймааны ард Д.Чойжамц л бий. Газрын наймаа, олон булхайгаа Д.Чойжамц халхлахын тулд ингэж байна.
Баримт хэлье. 2008 онд Төв аймгийн нутагт 20,8 сая ам.долларын өртөгтэй 90 га газрыг Д.Чойжамц авсан. Би өөрөө мэднэ. Үүрийн 04.00 цагт Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Д.Чойжамцтай уулзан, “Налиндарын хийд” байгуулахаар болсон. Үүнийг би шууд эсэргүүцсэн. Гэтэл тэр газрыг Д.Чойжамц хувьдаа завшсан, зарчихсан. Одоо тэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Их майдар” төсөл хэрэгжүүлж байгаа.” гэв.