“Үндэсний үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг өдөр болгон 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж, эрүүл аюулгүй махыг нийслэлчүүдэдээ хүргэдэг“ “Үндэсний үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг өдөр болгон 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж, эрүүл аюулгүй махыг нийслэлчүүдэдээ хүргэдэг“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Үндэсний үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг өдөр болгон 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж, эрүүл аюулгүй махыг нийслэлчүүдэдээ хүргэдэг“

2022 оны 6 сарын 03

Arslan.mn

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн бэлтгэж буй стандартын шаардлага хангахгүй мах, махан бүтээгдэхүүний асуудалтай холбогдуулан Монголын махны холбооноос мэдээлэл хийж байна.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "Манай холбооны харьяа үйлдвэрүүд долоо хоног бүхэн махыг шинжилгээнд хамруулдаг. Экспорт хийх үйлдвэрүүдийг тусгай баг ирж шалгадаг. Зөвхөн импортлогч орны саналаар дулааны аргаар боловсруулж болон, хөлдүү, түүхийгээр гаргадаг. Лабораторийн бүх шинжилгээг хийж байгаа. Дулааны аргаар боловсруулсан маханд БНХАУ-ын хил дээр шинжилгээ хийдэг. Бүх орон ингэж мах экспортолж авч байгаа.

Үндэсний үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнийг өдөр болгон 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж, эрүүл аюулгүй махыг нийслэлчүүдэдээ хүргэдэг“ гэв.

Arslan.mn

"Мах маркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор "Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор албан тайлбар өгөхийг зорилоо. Эх сурвалж гэсэн хүний мэдээллээр бусад олон зуун компанийн ажилтнуудын, хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Махны холбоонд 60 гаруй компани гишүүнчлэлтэй байдаг. Бүх компани Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, ISO стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрүүдтэй. Бид өдөр болгон түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дээж авч, 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж эрүүл, эргэлзээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг. Тийм учраас олон нийт, ард иргэддээ хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар ч эргэлзэх хэрэггүй.  Хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж бүү туйлшраасай. Бид ямар ч эргэлзээгүй, аюулгүй  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Та бүхэн эрдэмтэн, судлаачдын өгч буй мэдээлэлд итгэх нь зүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
637613
5 эможи

Зочин
2022-06-05 00:17
итгэх итгэл даанч алга даа
Зочин
2022-06-05 00:00
hyanalt gej baihgui ee, avilga avaad bichig ugdug gesen,
Зочин
2022-06-04 22:54
Битгий худлаа хуцаад бай.Та нар яг 100 гаруй нэр төрлийн шинжилгээ хийлгэж харагдаач.
Анар
2022-06-04 15:25
Өөрсдийгөө битгий өмөөрч хамгаалаад бай. Хятадуудын гарт махны үйлдвэрүүд орчихсон байхад иргэд яаж итгэх болж байна даа. Өдөр болгон шинжилгээнд өгдөг гэж худлаа ярихаа болио.
Махчин
2022-06-04 15:03
бүх махнаас шинжилгээ авч бгаад эргэлзэж бна.!!
Зочин
2022-06-04 10:46
Тийм өдөр болгон шинжилгээ хийнэ гэж бхйхгүй, мах бэлтгэгч энэ хужаа нар байхаар яаж аюулгүй байх вэ төрийн дарга нарын мөнгө угаалтын гай
Иргэн
2022-06-04 00:03
Зарим нэг шударгаар бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа монгол компаниуд байгаа байхаа, эрхбиш монголчууд
Иргэн
2022-06-03 18:51
Хөндлөнгийн хяналт, шинжээчийн өмнөөс өөрсдийгөө өмөөрч байна л гэж харагдав.
keyboard_arrow_up