Хохирогч талын хүсэлтээр Н.Түвшинбаярын шүүх хурлыг нээлттэй явуулж байна Хохирогч талын хүсэлтээр Н.Түвшинбаярын шүүх хурлыг нээлттэй явуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хохирогч талын хүсэлтээр Н.Түвшинбаярын шүүх хурлыг нээлттэй явуулж байна

2022 оны 6 сарын 08

Arslan.mn

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.06.08/ 09.00 цагт товлосон. Шүүх хурал үргэлжилж байна.

"Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт  гаргасан. Харин хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүгч талуудын хүсэлттэй танилцаад шүүх хурлыг нээлттэй горимоор үргэлжлүүлж байна" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
19
ouch an post
14
confuse an post
5
angry an post
10
637740
62 эможи

Зочин
2022-06-08 19:43
Хүйтэн царайнаас өөр юу байхгүй гар шүү дээ
Зочин
2022-06-08 19:43
Хүйтэн царайнаас өөр юу байхгүй гар шүү дээ
Irgen
2022-06-08 16:44
Hairan zaluuchuud har usnaas bolj balarch bna daa.
Зочин
2022-06-08 14:35
Шүүгдэгч биш хохирогч тал л хаалттай явуулах хүсэлт гаргаад байсан нь хэвлэлээр яваад бсан шүү дээ. Худлаа мэдээлэл тавихаа болиорой. ШЕЗ бас худлаа бна шүү
Зочин
2022-06-08 14:35
Шүүгдэгч биш хохирогч тал л хаалттай явуулах хүсэлт гаргаад байсан нь хэвлэлээр яваад бсан шүү дээ. Худлаа мэдээлэл тавихаа болиорой. ШЕЗ бас худлаа бна шүү
zochin
2022-06-08 13:20
zuv zuv, neelttey yavuulsan deer.
keyboard_arrow_up