Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр оройн 22.00 цаг хүртэл үргэлжилж, түүнд холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт үргэлжлэн явагдахаар завсарласан.

Энэ үеэр шүүгдэгчийн талын өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна.

Мөн амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу хэмээн өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна” гэсэн юм.

Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
7
637767
16 эможи

Зочин
2022-06-09 13:06
j
Зочих
2022-06-09 11:42
Ямар их мөнгөтэй хүн бэ?
Зочин
2022-06-09 10:47
Хэрцгий үйлдлээр хөнөөсөн гэж шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй юм бишүү хэргээ цагаатгах гэсэн санаа энд огт алга гэж ойлгож байна
Зочин.
2022-06-09 10:12
Өөртэй чинь санал нэг бна аа.Гэвч хохирогчийн авгай нь өөрөө 3 хүүхдийн төлбөрийг насанд хүртэл нь төлүүлэх,бас 2 үл хөдлөх хөрөнгө авах сонирхолтой бна гэж уншлаа зөв үү
зориг
2022-06-09 09:46
Хүний амийг хөрөнгө мөнгөөр төлж цагаадах гээд байгаа юм уу. Түвшинбаяраа хэрвээ чи хэрэг чинь хэрэгсэхгүй болж гарч ирвэл ард түмний өмнө хэзээч уучлахгүй түмэнд чичлэгдэж амьдрах байх даа. Найзыгаа зэрлэгээр хөнөөчихөөд болиочээ.
keyboard_arrow_up