ШҮҮХ: Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял оноох хүсэлт гаргав
2022 оны 6 сарын 09
Шүүх хуралдаан хэсэг завсарласны дараа прокуророос яллах дүгнэлтээ танилцууллаа. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял оноох хүсэлт гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гараагүй байна.
Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Тодорхой хэмжээнд хорих ял оноох нь ойлгомжтой. Нөгөө талаас эрүүгийн хууль, энэрэнгүй зарчмыг давхар харгалзах ёстой. Хорих ялаар шйитгэгдэж болох хамгийн дээд хэмжээ 20 жил байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэснээ хамгийн дээд хэмжээнд тулгаж байна. Мөн нээлттэй дэглэмд эдлүүлэх зэргээр бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэж шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
637791
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: