Тээврийн цагдаагийн алба  “хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр ХААН банктай хамтран ажиллана Тээврийн цагдаагийн алба “хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр ХААН банктай хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн цагдаагийн алба “хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр ХААН банктай хамтран ажиллана

2022 оны 6 сарын 09

Arslan.mn
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат,  ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр нар өнөөдөр /2022.06.09/ хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир, Хаан банкны Дэд бүтэц, хөгжил хариуцсан дэд захирал Б.Баянбат, Байгууллагын харилцааны захирал З.Соёмбо нар оролцов. 

Arslan.mn

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд зам тээврийн осолд өртөхөд ихээхэн нөлөөлдөг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоох замын тэмдэглэгээ, гэрэл болон хурд сааруулагчдыг сэргээн засварлах, өнгийг сэргээх ажлуудыг хамтран хийх юм.

"Зөвхөн зам тээврийн ослын улмаас жил бүр 50-60 хүүхэд амь нас алддаг. Энэ бол харамсалтай тоо баримт"

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат " Тээврийн цагдаагийн алба  хөдөлгөөний аюулгүй байдлыг улсын хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд жил бүр олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ, аянуудад нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож, хамтран ажилладаг Хаан банкны хамт олны зүгээс санал, санаачилга гарган "хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр хамтран ажиллах болсонд ТЦА-ны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд зам тээврийн осол буурч, тэр дундаа хүүхэд өртөж байгаа осол буурахад бодиттой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. 

Зөвхөн зам тээврийн ослын улмаас жил бүр 50-60 хүүхэд амь нас алддаг. Энэ бол харамсалтай тоо баримт. Энэ оны таван сарын байдлаар зам тээврийн  283 осол бүртгэгдсэн. Үүний улмаас 295 хүүхэд гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээ бий.  Энэхүү осол хэргийг бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа боловч хөдөлгөөнд оролцогч нарын соёл, мэдлэг, нөгөө талаас сайжруулах шаардлагатай явган хүний гарц, гарам, гэрэлтүүлэг, сургуулийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлууд төдийлөн сайн хангагдаж өгөөгүй учраас зам тээврийн ослын эрсдэлүүд байсаар байгаа.  Харин энэ эрсдэлүүдийг олж харж ТЦА-тай хамтран ажиллахаар болсон танай хамт олонд дахин талархаж байна." гэдгийг онцлов.

"Бид бүхний  ажил хүүхэд, багачуудад ээлтэй, аюулгүй орчныг бий болгоно гэдэгт итгэлтэй байна"

Arslan.mn

Энэ үеэр Хаан Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудыг эрүүл найдвартай орчинд өсөх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэг жилийн хугацаагаар ТЦА-тай хамтран ажиллахаар болсон баяртай байна.  Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоох замын тэмдэглэгээ, гэрэл болон хурд сааруулагчдыг сэргээн засварлах, өнгийг сэргээх ажлуудыг хамтран хийж гүйцэтгэнэ. Бид бүхний энэ ажил хүүхэд, багачуудад ээлтэй, аюулгүй орчныг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
637796
2 эможи

Зулаа
2022-06-09 21:54
Замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй малаас дор явдаг жолооч нарт замын тэмдэг, тэмдэглэгээ хийгээд нэмэр болох нь юу л бол! Харин замын хөдөлгөөний торгуулийг чангатгаж, торгосон торгуулийг маш хурдан хугацааны дотор төлүүлдэг, төлөхгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болгодог болвол малаас дор явдаг нөхдүүдэд шийтгэл болж дүрмээрээ явахад дөхөм болно!!! Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролусон бол насаар нь эрхийг нь хасаж, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаанд оруулан зарж, авто замаа засах хэрэгтэй!!!
keyboard_arrow_up