ЭМДEГ-ЫН хамт олон “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” аянд нэгдлээ ЭМДEГ-ЫН хамт олон “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” аянд нэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДEГ-ЫН хамт олон “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” аянд нэгдлээ

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “ Эрүүл чийрэг хүн”, “ Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Явган аялал 2022”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Дугуйн аялал 2022”, “Цагаан нөмрөгтнүүд 2022” зэрэг арга хэмжээг энэ сарын турш зохион байгуулна.

Энэ хүрээнд өнөөдөр ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, агeнтлагууд болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай зэрэг албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд олон нийтэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох зорилгын дор алхангаа ярилцъя явган аялалд нэгдэж, мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Манай улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүйгээс 49.4% нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг. Иймд өдөрт 10000-аас дээш алхам алхах нь эрүүл мэндэд тустай гэж ДЭМБ-аас зөвлөж байна.

Иймд эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэхийг танд уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637887
0 эможи

keyboard_arrow_up