“Нэгдүгээрт хүүхэд“ арга хэмжээний хүрээнд 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ “Нэгдүгээрт хүүхэд“ арга хэмжээний хүрээнд 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Нэгдүгээрт хүүхэд“ арга хэмжээний хүрээнд 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийлээ.

Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү "Нэгдүгээрт хүүхэд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёр бүлгээр нийт 24 ажлыг төлөвлөсөн. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдээс таван хүүхдийг сонгоод очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд 860 гаруй өрхийн 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Хүүхэд хамгааллын зардлын норматив зардлыг 2022 онд сайд нарын хамтарсан тушаалаар гурван түвшинд баталсан байдаг. “Нэгдүгээрт хүүхэд” ажлын хүрээнд  70.4 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Монголын өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд мөн хамтарч ажиллаж байна." гэв.

ЦЕГ-ын төлөөлөл "Он гарснаас хойш хүүхэдтэй холбоотой гарсан зөрчил, гэмт хэргийн үзүүлэлт нэмэгдсэн. Харин хүүхдийн төлөө ажиллаж байгаа бүх байгууллагууд хамтран ажиллаж байж хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхэд хохирогч болох гэмт хэрэг буурах юм. 

ОБЕГ-тай хамтран зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг, НЭМҮГ-тай хамтран осол гэмтлээс хүүхдийг хамгаалах чиглэлээр ажлыг зохион байгуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637907
0 эможи

keyboard_arrow_up