Ц.Амарсанаа: Барилгын материалын үнийн өсөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-үүдийг УИХ-д танилцуулах боломжгүй Ц.Амарсанаа: Барилгын материалын үнийн өсөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-үүдийг УИХ-д танилцуулах боломжгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Амарсанаа: Барилгын материалын үнийн өсөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-үүдийг УИХ-д танилцуулах боломжгүй

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

УИХ-ын 88 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн  төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр  журмын дагуу төсөвт өртөгт магадлал хийх ажлын явцын талаар БХТ-ийн захирал Ц.Амарсанаагаас тодрууллаа. 

Тэрбээр "Өнөөдрийн барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барьж байгаа компаниудын төлөөлөл жагсаал хийж байна. Үүнтэй холбоотой 2021 оны 12 сард улсын их хурлаас 88 дугаар тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолын хүрээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцсон төсөвт магадлал хийх гэсэн чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор БХБЯ-ны сайдын 75 дугаар тогтоол гарч, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлыг хийх түр журам батлагдсан. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга, байгууламжийн барилгын материалын үнийн өсөлтийн магадлалын ажил хийгдээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар барилгын компаниуд үнийн өсөлтөө тооцох материалын бүрдүүлэлт тавин хувьтай явж байна.

Магадлалаар гарч байгаа нь 100 гаруй аж ахуй нэгжүүд бүрэн магадлуулсан байна. Бид долдугаар сарын 1-н гэхэд УИХ-д 88 дугаар тогтоолын дагуу танилцуулах үүрэгтэй. Тиймээс маш бага хугацаа үлдсэн. 6 дугаар 15-ны дотор бүх материалыг хүлээж аваад 6 дугаар сарын 20-д гэхэд Засгийн газарт танилцуулна. Улмаар долдугаар сарын 1-ээс өмнө УИХ-д барилгын материалынхаа үнийн өсөлтийг танилцуулах юм. Иймд аж ахуйн нэгжүүд 6 дугаар сарын 15-ны дотор багтаж барилгын материалынхаа үнийн өсөлтийг тооцуулж, магадлал хийх ажлыг зохион байгуулахад оролцох хэрэгтэй.

Энэ хугацаанд амжаагүй хүмүүс УИХ-д танилцуулагдахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Бид бүхэн магадлалын явцын талаар болон цаг хугацааны талаар барилгын компаниудад нээлттэйгээр хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдээлсэн байгаа. Компаниуд энэ нэгтгэлд орж амжихгүй бол УИХ-д танилцуулагдахгүй гэдгийг дахин хэлье. Сүүлийн амралтын өдрүүдэд ажиллаж, ажлын өдрүүдээр уртасгасан цагаар ажиллаж байна. Маргааш бүх нийтийн амралтын өдөр БХТ-ийн магадлан хэлтэс, дотоод хяналтын хэлтэс ажиллана." гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637918
0 эможи

DR ADITYA
2022-06-14 06:10
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up