Барилгын хөгжлийн төвийн хамт олон цус хандивлах аянд нэгдэж, ЦУСАА ХАНДИВЛАЛАА Барилгын хөгжлийн төвийн хамт олон цус хандивлах аянд нэгдэж, ЦУСАА ХАНДИВЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн хамт олон цус хандивлах аянд нэгдэж, ЦУСАА ХАНДИВЛАЛАА

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт тус төвийн удирдлагууд болон бүх алба хаагчид оролцож, сайн дураар цусаа хандивлалаа.

Arslan.mnДэлхий дахинаа тархаад байгаа цар тахлын  улмаас Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны хэрэгцээ өссөөр байгаа бөгөөд тулгараад байгаа хүндрэлүүдийг даван туулахад Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2019 оноос өөрсдийн санал санаачилгаар цус хандивлах аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ оруулж байна.

Энэ үеэр БХТ-ийн захирал Ц.Амарсанаа цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед эмнэлгийн байгууллагуудынхаа ажлын ачааллыг ойлгон хүндэтгэж, мөн Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орон нэгтээ иргэд, ард түмнийхээ эрдэнэт амийг аварч, боломж бололцоогоороо цусаа хандивлахыг уриаллаа.

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна.

Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637956
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up