Ж.Болд: Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог Ж.Болд: Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Болд: Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог

2022 оны 6 сарын 16

Arslan.mn

Дотоодын цэрэгт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг” өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа /2022.06.15/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдаж, арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, анги байгууллагын дарга, захирагч нар болон алба хаагчдын төлөөлөл, гэр бүлийн гишүүд оролцов.

зураг

Цэргийн тангараг өргөсөн дайчдад хандан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлсэн үгэндээ “Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэрэгт татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэж, цэргийн тангараг өргөн, цэргийн алба хаагч болж байгаа дайчдадаа халуун баяр хүргэе.

Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Мөн цэргийн алба хаахын зэрэгцээ цагдаа, цагдаа-жолооч, харуулчин мэргэжил олгох сургалтад хамрагдаж цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” гэв.

зураг

зурагЭнэ үеэр хугацаат цэргийн алба хаагчид урлагийн болон жагсаалын үзүүлэх тоглолт үзэж сонирхууллаа.

зураг

зураг

зураг

зураг

зураг

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637978
1 эможи

ЦЕГ
Ж.Болд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up