“Мал, амьтны шимэгчтэх өвчний оношилгоо, эмчилгээ, тэмцэх арга хэмжээ” сургалтыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт зохион байгууллаа
2022 оны 6 сарын 16
Мал эмнэлгийн ерөнхий газар “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд “Мал, амьтны шимэгчтэх өвчний оношилгоо, эмчилгээ, тэмцэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалтыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа.
Сургалтад аймгуудын Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 70 гаруй малын эмч, мэргэжилтэн хамрагдаж, шимэгчтэх өвчний тархалт, оношилгоо, шинжилгээ, тэмцэх арга хэмжээ сэдвээр сургаж, тулгамдаж буй асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө чиглэл өгсөн байна.
Цаашид 21 аймагт тус сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638004
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: