ЧУУЛГАН: Донорын тухай хуулийг шинэчлэн БАТАЛЛАА ЧУУЛГАН: Донорын тухай хуулийг шинэчлэн БАТАЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Донорын тухай хуулийг шинэчлэн БАТАЛЛАА

2022 оны 6 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хууль батлагдснаар дараах ач холбогдолтой болж байна.

Үүнд: 

1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638027
0 эможи

keyboard_arrow_up