Хүний эрхийн комиссын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 17-ны өдөр Улсын их хурлын чуулган болж байна.
Уг чуулганаар 14 асуудал хэлэлцэнэ. Нийт 81 тогтоолын төслийг эцэслэн батална. Тодруулбал, Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулсан, холбогдуулан боловсруулсан хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэнэ.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаарх Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэг хийнэ. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргүүлсэн хуулийн төслүүдийн хамт хэлэлцэх эсэх үргэлжилнэ. Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээг өөрчилж, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийнэ. Монгол Улсын Хүний эрхийн комиссын даргыг томилох тухай асуудал хэлэлцэнэ.
Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ..
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.