Адуундаа яваад сураггүй болсон хүүгийн цогцсыг ОЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын .. дүгээр багийн Рашаант тосгон /аймгийн төвөөс баруун урд зүгт 274 км-т, сумын төвөөс хойд зүгт 18 км-т, Сайхан сумаас баруун урд зүгт 60 км-т/ Малчин М 6 сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад ирээгүй, унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн.
Тухайн иргэнийг “Орхон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 6 сарын 15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 6 сарын 16-ны өдрийн 06:00 цагаас Орхонтуул сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газарт иргэн М /14 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн “Цуу тайж” гэдэг газраас зүүн хойд зүгт 15 км-т “Гурван тархи” гэдэг газар дахь “Орхон” голын усны мандлаас цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн байна.