СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн хэрэг нэмэгдэж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн хэрэг нэмэгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн хэрэг нэмэгдэж байна

2022 оны 6 сарын 17

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд дотоодын аж ахуйн нэгж, иргэд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол гарсаар байна.

Тухайлбал:

  • Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
  • Тоо хэмжээ дутуу ирэх;
  • Захиалсан бараанаас өөр бараа ирэх;
  • Чанаргүй бараа ирэх;
  • Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг болно.

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгж, иргэд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638035
1 эможи

keyboard_arrow_up