“Хүүг минь машинтай хүн аваад явчихлаа“ хэмээн ХУДАЛ ПОСТ оруулжээ
2022 оны 6 сарын 21
Зургадугаар сарын 20 буюу өчигдөр орой нэгэн эмэгтэй өөрийн нүүр хуудастаа хүүгээ алга болголоо хэмээн бичсэн юм. "Хүүгээ алга болгочихлоо. Хамт байсан хүүхдүүд "Машинтай хүн аваад явчихлаа" гэж хэллээ. Би яг галзуурлаа" хэмээн өөрийн цахим хуудастаа бичээд байсан билээ.
Тэрээр удалгүй "Хүүгээ олсон шүү" гэж цаг орчмын дараа бичсэн билээ. Тэгвэл энэ хэрэг хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн талаар тодруулахад "хүүхэд алга болсон дуудлага ирээгүй" энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй худал байж болзошгүй гэх бөгөөд удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
638126
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: