Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой
2022 оны 6 сарын 23
"И-Монгол" академийн баг Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулжээ. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулсан байна.
Баян-Өлгий аймгийн цахимжсан 52 үйлчилгээ:
- Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв - 3 үйлчилгээ
- Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар - 1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар - 9 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар - 2 үйлчилгээ
- Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар - 11 үйлчилгээ
- Баян-Өлгий Суат ХХК - 1 үйлчилгээ
- Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар - 7 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар - 8 үйлчилгээ
- Өлгий сумын ЗДТГ - 1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар - 5 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ - 2 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн музей - 1 үйлчилгээ
- Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги - 1 үйлчилгээг цахимжуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
638204
4 эможи
Занга
2022-06-24 07:38
Эх орондоо ийш тийш явах зөвшөөрөл авдаг нь хаанахын ёс вэ? Баянөлгий гэдэг социалист улс байгуулагдаа юу? Гуцваа май.
болд
2022-06-24 00:19
яаж бүртгүүлэх вэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: