Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Б.Батжаргал нар “100 саяын хахууль авсан“ гэх хэрэг прокурорт шилжлээ Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Б.Батжаргал нар “100 саяын хахууль авсан“ гэх хэрэг прокурорт шилжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Б.Батжаргал нар “100 саяын хахууль авсан“ гэх хэрэг прокурорт шилжлээ

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалд сонгогдчихоод эрх мэдлээ урвуулдаг дарга нар аймгуудад байсаар. Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг 2019 оноос хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. 

Тэгвэл АТГ-аас эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Түүн дотор  Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарт холбогдох авлигын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638435
1 эможи

Зочин
2022-07-04 21:17
Одоо ч бүр дөжирч дээ. Одоо энэ эрх мэдэлтэнгүүд ээс хулгай луйвар хийгээгүй хүн үлдэх нь үү
д.батжаргал
2022-07-04 16:31
эвий хөөрхий түмэн олон харах нүдтэй сонсох чихтэй ш дээ мартсан бололтой
keyboard_arrow_up