УЕПГ-аас мэдээлэл, лавлагааны “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ“-г Дүнжингарав, Мишээл худалдааны төвд НЭЭЛЭЭ УЕПГ-аас мэдээлэл, лавлагааны “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ“-г Дүнжингарав, Мишээл худалдааны төвд НЭЭЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ-аас мэдээлэл, лавлагааны “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ“-г Дүнжингарав, Мишээл худалдааны төвд НЭЭЛЭЭ

2022 оны 7 сарын 07

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэдэд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, хялбар болгох үүднээс шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд Дүнжингарав, Мишээл худалдааны төвд Прокурорын байгууллагын мэдээлэл, лавлагааны НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ өнөөдөр нээж, 72 дугаар цонхоор иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ. 

"Прокурортой цаг товлон биечлэн уулзах боломжтой болж байна"

Нэг цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргахаас гадна, мэдээлэл, зөвлөгөө авч, прокурортой биечлэн уулзах цаг авч, архивт хадгалагдаж байгаа прокурорын тогтоолын лавлагаа, мэдээллээ авах боломжтой болж байна.

Мөн нэг цонхны  үйлчилгээгээр иргэдээс гаргасан  өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн  шийдвэрлэлт явцын талаар хариу мэдэгдэх хуудасыг гардуулан өгөх юм.

Энэ талаар УЕПГ-ын төлөөлөл "2022 онд прокурорын байгууллагаас иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгох зорилт дэвшүүлэн энэ хүрээнд мэдээлэл, лавлагааг нэг цэгт төвлөрүүлэн, иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох зорилгоор Дүнжингарав, Мишээл худалдааны төвүүдэд мэдээлэл, лавлагааны нэг цонхны үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна. Прокурорын байгууллага 37 нэгжээр авдаг иргэдийн гомдол, мэдээллийг нэг цэг дээр авч, харьяа аймаг, дүүргийн газарт цахимаар харилцаж, шийдвэрлэлтийг иргэдийн нэн даруй мэдэгдэх юм. Харин шийдвэр нь гарсан байвал хариу мэдэгдэх хуудсыг нэг цонхны үйлчилгээнээс авах боломжтой болж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638523
0 эможи

keyboard_arrow_up