Ж.БОЛД: Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай Ж.БОЛД: Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.БОЛД: Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай

2022 оны 7 сарын 18

Arslan.mn

Монгол улсад Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. 

Энэ үеэр арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд үг хэллээ.

"Монголын төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нэгэн бүл болж, төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд аа!
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан, түрүүч, байлдагч нар аа!       
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад орчин цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн их түүхийг бүтээн, улс орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн ахмад буурлууд, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн эрхэм нөхдийнхөө алдар гавьяаг бахархан дурсаж, түүхт баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёсолъё.

Arslan.mn

Ардын засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Арван тавны цагдаагаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон.
Мөн Ардын засгийн газрын 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын албаны байр, гянданг хамгаалах зорилгоор Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан 13 дайчныг сонгон авч, тусгай тасгийг анх байгуулсан нь одоогийн Монгол төрийн цэргийн ууган байгууллагын нэг болох Дотоодын цэргийн үүсэл, үндэс суурь болжээ.
Орчин цагийн цагдаа, дотоодын цэргийн байгууллага өдгөө нэгэн зууныг үдэж, шинэ зуунтай золгож байгаа энэхүү хүндэтгэлийн баярын хуралд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд 64 байршлаас цахимаар оролцож  байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө хугацаанд Монгол  Улсын тусгаар  тогтнолыг бататган бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төр, ард түмнийхээ өмнө нэр төртэй биелүүлж ирсэн баялаг түүхтэй.  
Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль болон бидний үйл ажиллагаанд мөрдөж хэрэгжүүлдэг хууль тогтоомжууд шинэчлэн батлагдаж, түүнийг даган бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлтүүд хийгдсэн.
Түүнчлэн 2017 онд Дотоодын цэрэг дахин байгуулагдсанаар Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүн амын амьжиргааны нэн чухал объектуудын хамгаалалт сайжирч, төрөөс батлан хамгаалах салбарын талаар баримтлах бодлогын баримт бичиг, бусад хууль тогтоомжид заасан төрийн цэргийн байгууллын нэгдсэн бүтэц бий болох, нэгдмэл байдлаар ажиллах нөхцөл бүрдсэнийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож, мэргэжлийн түвшинд хүргэх, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулж, алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэд, байгууллагуудтай улам нягт хамтран ажиллахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хангах үйл хэргээ улам төгөлдөржүүлэхийг чухалчлан зорьж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө! 
Эрхэм ахмад буурлууд, алба хаагч, ажилтнууд аа!       
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улсад орчин цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал нарт цэргийн дээд “Бригадын генерал” хэмээх эрхэм цол хүртээсний зэрэгцээ цагдаа, дотоодын цэргийн 163 алба хаагч төрийн одон медалиар шагнагдсан баярт үйл явдал тохиолоо.
Мөн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан Дотоодын цэргийн байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндөрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллага Байлдааны гавьяаны улаан тугийн болон Сүхбаатарын хос одонт байгууллага болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажилладаг Монгол Улсын төр засаг, байнга хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэд, олон нийт Та бүхэндээ бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.Arslan.mn
Бид өмнөх зууны ололт амжилтаа бататгаж, шинэ зуунд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог улам бэхжүүлж, залуу хойч үеийг сурган дадлагажуулах, уламжлал ёс, дэг жаягийг өвлүүлэхийг чухалчлан, төр, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ дахин илтгэж байна.
    Орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, Дотоодын цэргийн 100 жилийн хөгжлийн түүхийг хамтран бүтээлцсэн Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн дээдийг хүсье.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638682
6 эможи

Зочин
2022-08-18 19:08
Бөөрөө мөнгөөр ​​зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2022-07-19 11:10
Нөгөө АВЛИГын хэрэг яаж шийдэгдсэн вэ?
Зочин
2022-07-18 22:42
Ажлаа хийгээч.Худлаа ярьж боллоо.Хужаа нарыг хамгаалж, монгол иогэдийг хохироохоо боль.
Иргэн
2022-07-18 18:40
Цагдаа цагдаагаа хутгалаад л дарга нь баяр нээж үг хэлээд л ёстой л самарч байна даа уг нь дарга сайд нь огцорч л байх газар даа ёстой хүүр юм аа
keyboard_arrow_up