МХЕГ: Баяр наадмын өдрүүдэд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхчлэгчдээс 1449 зөрчил илрүүлсэн МХЕГ: Баяр наадмын өдрүүдэд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхчлэгчдээс 1449 зөрчил илрүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Баяр наадмын өдрүүдэд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхчлэгчдээс 1449 зөрчил илрүүлсэн

2022 оны 7 сарын 19

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

  • Ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй
  • Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй
  • Хоол хүнсээр дамжих өвчин, хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй
  • Хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим , нөхцөл шаардлагыг мөрдөөгүй
  • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй

Газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий хоёр албан шаардлага хүргүүллээ. Мөн 110 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638704
0 эможи

keyboard_arrow_up