ҮСХ: Хүүхэд оролцсон гэмт хэрэг 703 болж, 2.7 дахин өсөв
2022 оны 7 сарын 19
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20,125 болж, өмнөх оны мөн үеэс 9,530-аар буюу 89.9 хувиар өсжээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,576 (45.4%),
- хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
- хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1,015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ. Мөн
- эмэгтэй хүн оролцсон хэрэг 2,760 болж, 75.6 хувиар,
- хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
- согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,144 болж, 47.3 хувиар,
- бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
- мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638709
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: