З.МЭНДСАЙХАН : Хүнсний ногооны үнийг тогтворжуулж, ЗГ-аас шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо З.МЭНДСАЙХАН : Хүнсний ногооны үнийг тогтворжуулж, ЗГ-аас шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН : Хүнсний ногооны үнийг тогтворжуулж, ЗГ-аас шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо

2022 оны 7 сарын 27

Arslan.mn

Өнөөдрийн (2022.07.27) Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолын төслийг танилцууллаа. Уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, үүний үр дүнд иргэд хүнсний ногоог шатахууны үнийн өсөлтөөс үл хамааран хямд худалдан авах боломж бүрдэж байгаа юм.

Тодруулбал, Манай улс жилд газар тариалангийн үйлдвэрлэлд 23-25 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Намрын ургац хураалт, уриншийн хоёрдугаар боловсруулалтын ажилд нийт 10 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа аж. Хаврын тариалалтаас хойш дизель түлшний үнэ 19.2 хувиар нэмэгдэж 4030 төгрөг болсон нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол хүчин зүйл нь болоод байсан юм. Иймд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулсан тогтоолын төсөл батлагдснаар хүнсний ногооны үнийн өсөлтөд шатахууны зардал дарамт болохооргүй болж байгаа юм.

     Ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэх төлөвтэй байна.

ОХУ, Украйны дайн, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж, зарим улс хүнсний бүтээгдэхүүн ялангуяа улаанбуудайн дутагдалд орж дэлхийн зах зээлд үнэ нь өндөр байна. Энэ хүнд цаг үед  бид  эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг хязгаарлах, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна. Манай улсын хувьд үнийн өсөлтөөс илүү хүнсний хомсдолд орохгүйн төлөө анхаарч байна” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638905
0 эможи

Зочин
2022-08-18 19:08
Бөөрөө мөнгөөр ​​зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2022-07-28 09:53
Ногоочид ямар ч нөхцөлд үнэ нэмдэг Бас дээр нь килограмм дээр нэмж идгэ,тооны машигд бодохдоо иднэ, ууталж өгөхдөө 1-2 ногоо хулгай хийж авч үлдэнэ, шавар шороо нааж барьцалдуулна бас ёрын хулгайчууд шүүдээ
Зочин
2022-07-28 09:50
Ногоочид яиар нөхцөлд үнэ нэмдэг БАС ДЭЭР НЬ КИЛОГРАММ ДЭЭР ИДНЭ, ТООНЫ МАШИНД БОДОХДОО ИДНЭ, УУТАЛЖ ӨГӨХДӨӨ 1-2 НОГОО ХУЛГАЙ ХИЙНЭ, ШОРОО ШАВАР НААЛДУУЛЖ БАРЬЦАЛДУУЛНА БАС Л ЁРЫН ХҮМҮҮС ШҮҮДЭЭ.
keyboard_arrow_up