А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

2022 оны 8 сарын 03

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнд бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан байсан бол түүний хэрэг өнөөдөр шүүхэд шилжсэн байна.

Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан агаад мөн хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.

Тэгвэл энэ хэрэгтэй А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаагаас гадна төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
639042
5 эможи

keyboard_arrow_up