Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар БУЖИГНАЖ БАЙНА Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар БУЖИГНАЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар БУЖИГНАЖ БАЙНА

2022 оны 8 сарын 15

Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 10-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмнө нь хоёр сар хориод сулласан байдаг. Анх 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд цагдан хорьсон. Дараа нь тавдугаар сарын сарын 7-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нь сунгаж байжээ. 

Б.Баасанцогтын хувьд хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. 

Тэрбээр сая дахин хоригдсоныхоо дараа шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн шалгагдаж буй хэргүүдийнхээ талаар ч “ам нээгээд” байгаа аж. Тиймээс улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар хөдөлж эхэлжээ. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм Дээд шүүхийн дарга асантай уулзсан байна. Улмаар нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн шат шатны нэр бүхий шүүгчдийг дарамталсан нь ил болоод байна. 
Баттай эх сурвалжийн мэдээллээр Б.Баасанцогтыг шалгаж буй хэргийн тоо нэмэгдэж, хамрах хүрээ нь өргөжжээ. Өөрөөр хэлбэл, дуулиан шуугиан болоод нам дарагдсан, түүний оролцоотой зарим хэрэгт хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаа хийж буй юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
10
wow an post
2
yay an post
3
sad an post
1
ouch an post
5
confuse an post
2
angry an post
15
639345
103 эможи

Нам бус
2022-08-19 07:38
Энэ хүний үйл буруу бсн ч хэлж байгаа үгийг сонсоод нотолгоо байгааг шалгах хэрэгтэй болов уу!Үнэхээр тийм булхайтай зүйл бдг бол илчлээд засах нь зөв!
Зочин
2022-08-17 16:43
Баасан нэртэй эр эм ялгаагүй хүний хогнууд байхымаа ямар өөдтэй болоод Баасан нэртэй байвал гэж монголчууд хогын тантангуудад л ийм нэр өгч байжээ хөөрхий анзаараад нэг бодоорой ЭмЭгтэй нь шулмас Эрэгтэй нь оцогнууд сда
Зочин
2022-08-16 22:18
Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм Дээд шүүхийн дарга гэж юу гэсэн үг вээ, хэн юм бээ?
Зочин.
2022-08-16 15:04
Яг шударгаар,хэлмэгдүүлэхгээр шийдэж чадахгүй, ХУУЛИЙНХАН ААЛЗНЫ ТОР, СҮЛЖЭЭНД ӨӨРСДИЙГӨӨ БАРИААД ӨГСӨН УЧИР- ХАДГАЛЖИЙН- 17 ТЭРБУМ, 17 ЧИНЛЭГИЙН-17-ТЭРБУМ ГЭЭД МӨН Ч ОЛОН ХЭРГҮҮД ЯАСАН БЭ????????....
Жонхуу амисгаагийн жанг нь идүүл
2022-08-16 11:27
Хөрөнгий нь хураа Монголыг тонож олсон мөнгө байгаа . Есөн шид нь бүрдсэн чөтгөрийг тамруу нь тонилго
Зочин
2022-08-16 01:07
Нууц амраг нь .Ажилаа хийж л бна лээ
Халтмаа
2022-08-16 00:21
Женкогийн үндэсний аюулгүй байдлын ажилтан гэж явсан жонхуутай маш их хамааралтай хүн дээ шүүгч гарыг хахуулдах ажлын санхүү мөнгийг жонхуу хулгайлсан мөнгөгөөсөө гаргаж байсан өө их юм гарна даа
Зочин
2022-08-15 23:24
Энэ цагийн энэ төрийн үнэн нүүр царай гэж
Зочин
2022-08-15 20:45
үхэж далд ор
Зочин
2022-08-15 20:44
Үхэж далд орохоосоо өмнө бузаруудыг бүгдийг нь илчил.Тэгээд өөрөө хорвоогоос тонил.
Зочин
2022-08-15 19:23
Хам хулгайч нараа бүгдийг нь чирээч Бүгдээрээ орохгүй юу. Чи ганцаараа хохирч үлдэнэ хэнч биш болно. Чирээ чир.
Irgen
2022-08-15 18:57
Battulga tai holbootoi bas Gansukh met iin humuus bgaa. Ene zaluugaar tug tahij oorsdoo nuugdaj bna
Хаха
2022-08-15 18:31
Булхайгүй шүүгч бараг л байхгүй байхдаа. Хэцүү гарууд шдээ. Залуусын өнгөтэй өөдтэй нь гадаадад гарчихсан шдээ! Яагаад гэвэл хууль шүүх нь бусармаг болхоор
Зочин
2022-08-15 17:47
Заваан оцгор новшийг сайн шалгаж бүх булхайг нь гаргах хэрэгтэй.
Зочин
2022-08-15 17:30
Булхайгуй шуугч бдаг юм уу
Зочин
2022-08-15 11:12
Үнэн сэтгэл байвал .идээ бээрийг сайн илчил .түмэнд тустай
Зочин
2022-08-15 09:46
Дандаа ийм байдаг, тэгээд хэн шийтгүүлсэн бэ? МАНАН-н эзэд М.Энхболд Элбэгдорж нар зүгээр л жаргаад явж л бна шүү дээ.
зууны мэдээ
2022-08-15 09:14
бужигнах нь ч хаашаа юм бэ?харин булхайтай шүүгч нарт хэцүү байгаа байх аа...
keyboard_arrow_up