ЖДҮГ: Дэлхийн банкны мэргэжилтэн Тиласони Бенжаминтай уулзаж, харилцан санал солилцлоо ЖДҮГ: Дэлхийн банкны мэргэжилтэн Тиласони Бенжаминтай уулзаж, харилцан санал солилцлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮГ: Дэлхийн банкны мэргэжилтэн Тиласони Бенжаминтай уулзаж, харилцан санал солилцлоо

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамин, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

Arslan.mn

 Уулзалтын үеэр Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Түншлэлийн хөтөлбөр”-ийн явц, сонгон шалгаруулах хорооны хурлын бэлтгэл ажлын талаар харилцан санал солилцов.

Arslan.mn

 Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй Түншлэлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, нэг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй зарласнаас хойш 100 гаруй аж ахуйн нэгжийн төслийг хүлээн аваад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639427
0 эможи

keyboard_arrow_up