ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэсэн үйлдлийн талаар бид өчигдөр /2022.8.16/ нийтэлсэн.ЭНД ДАРЖ унших.

Тиймээс Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар хандаад байгаа юм. Тэгвэл бид Д.Болорчулууныг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан иргэн С-тэй холбогдож ярилцлаа.

-БУЛГАН АЙМГИЙН ЦАГДАА, ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД ОНГОН БАЙГАЛЬД ИРЖ АН ХИЙДЭГ-

-Сайн байна уу. Таны хувьд Сэлэнгэ сумын унаган иргэн гэсэн. Нутагтаа хэд дэх жилдээ амьдарч байна?

-Би Сэлэнгэ суманд өссөн. 40 гаруй жил амьдарч байна. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай ойр амьдардаг.

-Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших дархан цаазат Зэд-Хантай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус газарт хориотой ан хийх, мод бутыг огтлох зэрэг хууль бус үйлдлийг гаргаж буй талаарх гомдлыг та АТГ-д гаргасан байсан. Тухайлбал, Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд амьдардаг улаан номонд орсон ховор ан амьтныг агнах зөвшөөрлийг төрийн өндөр албан тушаалтнуудад олгож мөнгө олдог гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Таны асуулттай холбогдуулан нэгэн түүхийг ярья. 2019 онд санагдаж байна. Д.Болорчулууны Эрдэнэт үйлдвэрт ажилладаг дүү нь манай сумын дөрөвдүгээр багаас баавгай агнаад түүнийгээ Портер машинд ачиж яваад цагдаад баригдсан байдаг. Тодруулбал, Эрдэнэтийн гурван замын шалган нэвтрүүлэх цэгт баригдсан.

Гэтэл тэр дүү нь буугаа хураалгаснаас өөрөөр хуулийн хариуцлагыг хүлээгээгүй.

Үндсэндээ энэ хэрэг замхарсан. Яагаад энэ хэрэг замхарсан бэ гэхээр Д.Болорчулуун нь Эрдэнэт хот, Булган аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын ажилчдыг Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд авчирч ан агнуулж, зугаацуулдаг. Тиймээс дүүгийнх нь хэргийг дарсан байх гэж нутгийн иргэд бид харддаг. Онгон бүс рүү манай сумын иргэд орохгүй. Тав алхах ч боломжгүй. Тусгай хамгаалалттай газрын хил хязгаарын орчимд амьдардаг 10 гаруй айл бий. Тэд гэртээ очих гэж бичиг баримтаа үзүүлдэг. Гэтэл дээрх нөхдүүд дураараа орж хуулийн хамгаалалтан дор ан хийдэг. Ийм үйлдэл манай нутагт байнга үйлдэгддэг.

-Байгалийн онгон бүс рүү төрийн томоохон албан тушаалтнуудыг оруулж ан хийлгэдэг гэсэн. Таны мэдэхийн ямар албан тушаалтай хэн гэж хүмүүс очдог вэ. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Байгаль орчны дэд сайд асан Ц.Батбаяр ирдэг. Д.Болорчулуун нь өөрийгөө Ц.Батбаярын хүн гэж ярьдаг. Тиймээс Ц.Батбаярыгаа ирэхээр загас, жараахайг нь бэлдэж хүмүүсээс хурааж авсан гахайгаа өгөөд явуулдаг ч гэдэг. Уг нь хураасан анг улсын орлого болгох ёстой шүү дээ.

-Түүнээс гадна онгон байгальд байшин барьж амралтын газар байгуулсан гэж та гомдолдоо дурдсан байсан?

-Манай сумаас очиход их хүндрэлтэй Тэшиг сумаараа 350 км тойрч явж хүрдэг газар бий. Баруун хужир, Зүүн хужир, Гацууртын гол гэх мэт Оросын хилийн бүс орчим байдаг газарт байшин барьсан байсан.

Гаднаа нисдэг тэрэгний буудалтай тансаг хаус барьсан байсныг манай нутгийн иргэд мэддэг. Баргийн хүн байшин барих боломжгүй газарт барьсан. Тэгэхээр нэлээн баян хүний л байшин байх.

Дархан цаазат газрын онгон бүсэд байшин барьсныг Булган аймгийн газрын алба, Сэлэнгэ сумын удирдлагууд ч мэдэхгүй байгаа.Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.  Хэрвээ аялал жуулчлалын зориулалтаар байшин барьсан бол Ж.Бат-Эрдэнэ сайд л мэдэж байгаа байх. Учир нь тусгай хамгаалалттай газарт газар олгохыг Байгаль орчны сайд л мэддэг. Магадгүй тэр байшин хувь хүний хөрөнгө ч байж мэднэ шүү дээ.

-АЙЛУУДЫН БЭЛЧЭЭРИЙГ ХАДАЖ БОАЖ-ЫН ДЭД САЙД АСАН Ц.БАТБАЯРЫНХАА МОРЬ БОЛОН ӨӨРИЙН МАЛДАА ӨГСӨН-

-Авлигатай тэмцэх газарт гаргасан таны гомдолд “Д.Болорчулуун нь ой модыг огтолж сүйдэх ажлыг зохион байгуулдаг” гэж бичсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нутгийн малчид дархан цаазат газраас түлэх мод бэлтгэвэл бараг шоронд явах дөхдөг. Гэтэл хамгаалалтын захиргаанаас тендер зохион байгуулах нэрээр нэг аж, ахуй нэгжийг шалгаруулаад түүгээрээ мод огтлуулдаг. Тусгай хамгаалттай газраас мод огтлох эрхийг нь өгөөд тайруулдаг. Асуухаар хуулийн дагуу л гэдэг. Тэр хуулийг нь би байгальд хор хөнөөлтэй л гэж хэлнэ. Тендер нь нээлттэй болдог юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Өөрсдийнхөө хамгаалалтын бүс доторх ойг өөрсдөө мэднэ гэдэг зарчмаар л огтлуулдаг. Сумын иргэдийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын байцаагч нь энэ ажилд хяналт тавьж чаддаггүй. Ойн ангийн мэргэжилтнүүд, сумын байгаль орчны хяналтын байцаагч нь онгон бүсэд судалгаа хийх гээд явахад Д.Болорчулуун хөөгөөд явуулдаг. Сэлэнгэ сумын төрийн байгууллагатайгаа тэрсэлдэж байна гэсэн үг.

-Олон улсын санхүүжилтын хүрээнд Булган аймгийн иргэдэд зориулж олгосон техник хэрэгслийг та бүхнээс харамлаж зөвхөн өөрийн хувийн бизнес болох тариалангийн ажилдаа зарцуулдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Германаас 700 гаруй мянган долларын төслийн ажлыг дархан цаазат газрын ойр орчмын айл өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж хэрэгжүүлсэн. Айлуудыг ногоо тарьдаг, өрхийн аж, ахуй эрхлүүлэх зорилготой. Төслийн хүрээнд зоорь бариулсан. Гэтэл мэргэжлийн бус хүмүүсээр зоорийг бариулснаас болж ашиглалтад орохгүй нэг жил болж байна. Тэнд нь төмс хүнсний ногоо ч хадгалах боломжгүй. Одоо яаж ашиглах нь тодорхойгүй байна. Мөнгийг нь авсан хүмүүс ашиглалтын засвар үйлчилгээг хариуцаад явах ёстой биз дээ. За ингээд зоорь нь хаягдсан. Мөн уг төслөөр олгогдсон газар хагалдаг техник, бага оврын трактор, төмс тариалагч иж бүрдэл бий. Манай сумын иргэд сумаас холгүй 30 гаруй мянган га газарт нарийн ногоо тариалж амьдардаг. Түүндээ дээрх техник хэрэгслийг ашиглана гэж байсан ч энэ хавар лав ашиглаж чадсангүй.

Гэтэл Д.Болорчулуун нь өөрөө 20 гаруй га талбайд төмс тариад тэндээ дээрх техникийг ашиглаж байна.

Тракторийг өөрийнхөө хувийн талбайд ажиллуулж байгаа. Иргэдэд хэрэглүүлдэггүй. Тэр техникүүд Д.Болорчулууны хувийн өмч биш биз дээ. Мөн хязгаарлалтын бүсэд амьдардаг 10 гаруй өрхийн айлууд өвс хадлан хийхээр “Дархан цаазат газраас өвс хадлаа” гэж хэлээд торгодог. Торгоод хадсан өвсийг нь хүртэл хурааж авдаг. Тэр өвсөө хувьдаа ашигладаг байж болзошгүй гэж би харддаг. Ан амьтанд өвс тавьж өгснийг нь би лав мэдэхгүй. Тэр бүү хэл айлуудын бэлчээрээс 3000 боодол өвс хадаад Байгаль орчны дэд сайд асан Ц.Батбаярынхаа адуунд өгсөн гэх яриа бий. Бас Баян-Агт суманд байх өөрийнхөө мал руу явуулсан. Түүнээс нь болоод малчид сумын Засаг даргад гомдол мэдүүлж “Манай бэлчээрээс өвс хадсан” гэх хэрүүл болсон. Тухайн үед нь сумын Засаг дарга гал намжаагаад өнгөрөөсөн. Ер нь Д.Болорчулууныг энд шуналын нүдээр ирсэн гэж би боддог.

- Яагаад?

-Манай суманд Азаргын голын уурхай бий. Тэр уурхай ухагдаж нөөц нь дуусаад тусгай хамгаалалт газар орсон. Гэтэл Д.Болорчулуун нь энэ уурхайн үлдэгдэл дээр орох гэж байсан талаар манай нутгийнхан ярьдаг. Тэр үед нь Хилийн цэргийн тагнуулын байгууллагынхан барьж авсан гэдэг. Байгаль хамгаалагч нь харахгүйгээр 31 машин дэр ковш ачуулаад тусгай хамгаалттай газар руу оруулна гэж байхгүй. Тэгэхээр Д.Болорчулуун үгсэн хуйвалдаж тэнд техникээ оруулах гэж байсан байх магадлалтай. Энэ хэрэгт хэд, хэдэн хүнийг шалгасан байдаг. Гэтэл Д.Болорчулуун мултарсан.

Энэ хүн дийлдэхгүй байна. Хууль бус үйл ажиллагааг нь цаашид хийлгээд байх юм уу. Ард иргэд, малчид, төрийн байгууллагынхныг дээрэлхэж хаан шиг загнаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч ч ингэхгүй.

-Д.БОЛОРЧУЛУУН НЬ АЖИЛЧДААРАА МАЛАА ХАРИУЛУУЛЖ, ХУВИЙН БИЗНЕСТЭЭ ЗАРДАГ-

Д.Болорчулуун нь ажлын байрандаа ирдэггүй. Эрдэнэтээс камераар ажилчдаа хянадаг гэх мэдээлэл байсан. Энэ талаарх мэдээллийг та хаанаас авсан юм?

- Тусгай хамгаалалттай газрын захиргаа нь нийт 30 орчим ажилтантай. Тэднээс долоо нь оффист сууж ажилладаг. Энэ хүмүүс нь Д.Болорчулуунаас маш их залхсан байдгийг би мэднэ. Д.Болорчулуун нь Эрдэнэт хотод л амьдардаг бөгөөд ажил дээрээ хавар, намартаа нэг ирнэ. Ингээд хамгаалалтын захиргааны бүх өрөөг камержуулчхаад Эрдэнэтээс ажилчдаа хянадаг. Ажилчдаа маш их дарамталж хэл, амаар доромжилдог. Үндсэн ажлаас нь гадна хувийн ажилдаа зардаг. Тухайлбал, хавар мал төллөх цагаар ажилчдаа Баян-Агт сум руу явуулж малаа харуулдаг. Гэтэл цалингийн зээлтэй ажилчид халагдахаас айж юу ч хэлж чаддаггүй. Баян-Агт сумын Цагаан голын рашаанд Д.Болорчулууны амралтын газар баригдаж байна. Тэр ажилдаа мөн ажилчдаа зардаг. Ичиж үхмээр.

-АТГ-аас таны гомдолд хариу өгсөн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Isee.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639439
1 эможи

059
2022-08-17 14:28
Iim khogiin ulunguudiig zailuul...khakhaj ukhmeruud...
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭН
2022-08-17 13:36
НЭГ ОЧИХОД САЙД АСАН Ц,БАТБАЯРТАЙ ХАМТ ХЭДЭН ХҮНТЭЙ АНГИЙН ХИШИГ ХҮРТЭЭД СУУЖ БАЙХТАЙ НЬ ТААРЧ САЙХАН ВОДКОО ТАСАРТЛАА УУЖ БИЛЭЭ, ЗА МОНГОЛД ХУУЛЬ ЭНЭ ТЭР ЧИНЬ ЦААСАН ДЭЭР Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ЮУУН СҮРТЭЙ ЮМ БЭ,
keyboard_arrow_up